Дэлхийн банкны эдийн засагчид
“Улаанбаатар хотын санхүүжилт” судалгааг НЗДТГ-ын захиалгаар хийж,
дүнгээ танилцуулсан. Судалгааны ажлын хэсгийн мэргэжилтэн Төрийн
санхүүгийн эдийн засагч, олон улсын зөвлөх Хернандо Гарзоноос судалгааны
үр дүнгийн талаар сонирхлоо.
-Улаанбаатар хотын санхүүжилтийн тогтолцоо, төсвийг судалж үзэхэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна вэ?
-Улаанбаатарын хувьд олон давуу талтай
хот. Нийслэлийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөлд судалгаа хийлээ. Нийслэл
төсвөө юунд хэрхэн зарцуулж буйгаа иргэдэд тайлагнадаг систем алга.
Улаанбаатар хотын орлого, үүнийг дагаад зарцуулалт нь нэмэгдэж буй нь
сайн үзүүлэлт. Хөрөнгийг юунд, яаж зарцуулсанаа иргэдэд тайлагнадаг,
ил тод нээлттэй төсвийг олон улсад сайн туршлага гэж хэлдэг. Дүүрэг
болон хотын захиргааны чиг үүргийн давхардал их байгаа нь үйлчилгээний
зардлыг өсгөж байна. Тухайлбал, орон сууц, нийтийн аж ахуй, зам гүүр
барих, хот тохижилт, байгаль орчин хамгаалах зэрэг асуудалд давхцаж
байна.












