Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 08 сарын 29-ний өдөр
боллоо. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших
эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, Хүй 7 худаг орчмын хэсэгчилсэн
ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн
хашааны зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх тухай, Өвөлжилтийн бэлтгэл
хангах ажлын явцын тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг
хүчингүй болгох тухай асуудал буюу Замын цагдаагийн газар болон Авто
хяналт ХХК нарын хооронд үүссэн газрын маргааны талаар Улаанбаатар хотын
Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга
Н.Нацагдорж танилцууллаа.