Saturday, September 8, 2012

Д.Баттулга : Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна

НИТХ-ын дарга Д.Баттулгын Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалтыг Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна сэдвээр нээж хэлсэн үг
Өнөөдөр Та бид маш чухал уулзалтад оролцож байна гэж би хэлмээр байна. Шууд ардчилалын тухай асуудлыг хэлэлцэхээр,  тодорхой ойлголцолд хүрэхээр манай Уланбаатарчууд маань Төрийн ордны их танхимд цуглаад байна.

Хотод маш олон асуудал шийдвэрлэгдэх шаардлагтай байгааг хэн хүнгүй мэднэ. Замын түгжирлээс эхлээд хогоор үргэлжилнэ. Сүүлийн үед  гараад байгаа  аюулгүй байдал, үүнээс улбаалан аюулгүй орчинд амьдрах эрх гээд олон асуудал тулгамдаж байна.
Гэхдээ ямар арга замаар шийдвэрлэх вэ?  Хэн шийдэх вэ? Энэ асуултад бид бүхэн тодорхой хариулт өгөх гэж өнөөдөр энд цугласан. Тийм ч учраас өнөөдрийн “Шууд ардчилал” сэдвийн дор өрнөх үндэсний сургалт  маш чухал гэж онцолж хэлмээр байна.
Улаанбаатарчууд бид бүхэн ямар орчинд амьдарч байгаа вэ гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ардчилсан нам нийслэлийн сонгуульд оролцохдоо Улаанбаатрыг утаагүй хот болгоё, түгжирэлгүй хот болгоё, хог хаягдалгүй, авлигагүй, хүнд сурталгүй нийслэл болгоё гэж асуудалд хандсан. Улаанбаатарчууд ч дэмжсэн.
Харин одоо бид иргэдтэйгээ хамтран  бодит ажил хийх ёстой. Үр дүнг нь гаргах үүрэгтэй!  
Олон асуудал ярихаасаа өмнө хэдхэн тоог онцлон хэлэхийг хүсч байна. Улаанбаатарчууд үүнийг мэдэж байх ёстой. Улаанбаатар хот маань жил бүр 600,000 м/к хог хаягдал хаядаг. Агаарын бохирдол дэлхийн бусад  хотуудаас 10 дахин  их байна. Ийм мөртлөө нэг хүнд ноогдох ногоон байгууламж 10 дахин бага байдаг. Улаанбаатар хотын нийт өрхийн 30 хувь орон сууцанд амьдардаг.  70 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгэхээр 70 хувь нь дэд бүтэцгүй, гадаа бие засдаг, дулаанаа өөрсдөө галлаж халаадаг гэсэн үг. Улаанбаатарт 1.250.000 хүн амьдардгаас  220.000 хүн тогтмол ажилгүй байна. Энэ бол маш өндөр тоо, бараг хориод хувь нь гэсэн үг. Тэгсэн мөртлөө дэлхийн дундаж цалинтай хүмүүстэй харьцуулахад  3.5 дахин бага цалинтай байдаг. Хоногт Улаанбаатарт 3 эндэж, 3 хүн гэмтэж байна. Энэ бол аюултай тоо.
Олон улсын жишгээр нэг хүнд ноогдох архины хэмжээ 8-9 литр байвал харанга цохиж байна гэж үзэж, төр засаг нь анхаарч эхэлдэг. Гэтэл өнөөдөр Улаанбаатарт нэг хүнд  28 литр архи оногдож байна. 270 хүнд нэг архины цэг оногдож байна.
Бид аюулгүй хотод амьдарч байна уу, үгүй юу?  
Улс орны хэмжээнд Авлига маш их байна. Хамгийн сүүлийн судалгаагаар Улаанбаатар хотод хүмүүс, албан тушаалтнуудад жилдээ 479 тэрбум төгрөгийн авлига өгдөг юм байна. Хотын төсөв 300 орчим тэрбум!  Хотын төсвөөсөө илүү хэмжээний авлига авдаг гээд боддоо. Тэгэхээр хотод ямархуу хэмжээний асуудал байна? Үүнийг шийдэхэд бидэнд ямар асуудал бэрхшээл тулгарах вэ гэдгийг та бүхэн харж байгаа. Энэ бүхнийг иргэдтэйгээ л ярьж шийдэж байя. Иргэдээсээ саналыг нь авъя. Дарга нар ухаантай царайлахаа болъё! Тэр хорооны СӨХ-ийн асуудлыг хэрхэн яаж шийдэхийг иргэд л мэднэ. Тэднийхээ оролцоотойгоор  шийдэх нь хамгийн зөв. Та бүхэн бод...!  Бид энэ бүхний эхлэлийг тавьсан гэж ойлгож байгаа. Бид бүхэн газрынхаа асуудлыг шийдэж байгаа,  түгжрэлийнхээ асуудлыг ярьж байна. Үүнийхээ дагуу тодорхой асуудлыг хэлэлцэж байна.
Чингэлтэй дүүргийн татварынхан төрийн албан хаагчиддаа орон сууц барих гээд  газар гуйсан. Иргэд “үгүй ээ” гэж нэгэн дуугаар эсэргүүцсэн!  Тэр дагуу хотын дарга газар олгох захирамжийг нь хүчингүй болгосон. Энэ бол иргэдийн оролцооны эхлэл гэж би ойлгож байна. (Алга ташив)
Өнгөрсөн жил төсвийн тухай хууль батлагдсан. Энэ төсвийн хуулиар орон нутгийн эрх мэдэл нэмэгдэж байгаа. Хотын, дүүргийн, хорооны гээд. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тангараг өргөснөөсөө хойш орон утгийн эрх мэдлийг дээшлүүлье, асуудлыг орон нутагт нь шийдүүлье гэж санал санаачилга тавьж байсан. Энэ шинэ төсвийн хуулиар санал Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилга батлагдсан гэж ойлгож байгаа.  Гэхдээ аливаа асуудлыг орон нутагт шийдэхэд хэн нэгэн даргын, хэн нэгэн албан тушаалтны, санхүүгийн эрх мэдлийг дээшлүүлж байна гэж иргэд ойлгож болохгүй. Тэгэх юм бол дээд даргын асуудал доод даргаруу шилжиж байна гэсэн үг. Орон нутагт ганц хоёр газар эрх мэдлийг өгөхөд 50 сая төгрөгийн бие засах газар барьчихсан байдаг юм байна. Орон нутагт эрх мэдэл өгсөн чинь 200 сая төгрөгөөр бие засах газар барихыг үгүйсгэхгүй. Гэтэл нэг талд нь орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг өгч байгаа, нөгөө талд нь орон нутгийн иргэдийнхээ оролцоог дээшлүүлж, сайжруулж гэмээ нь орон нутгийн эрх мэдлийн тэнцвэр хангагдана. Тэр утгаараа өнөөдөр яг цаг нь боллоо. Тийм учраас 2013 оны төсвийн хууль батлагдахад бид иргэдтэйгээ нэгэн зэрэг эхлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм. Өөр нэг том асуудал ирэх 7 хонгийн Пүрэв гарагт буюу 9 сарын 13-нд газрын асуудлаар, газар зохион байгуулалтын асуудлаар УБ хотын ИРГЭДИЙН ХУРАЛ томоохон шийдвэр гаргах гэж байна. Олон асуудал байна. Ганцхан асуудлыг сөхөхөд орон сууцны дундах хүүхэд, ахмадуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг талбай дээрх бүх захирамжийг хүчингүй болгоно. Цаашид нэг ч захирамжийг бид шинээр гаргахгүйгээр шийднэ. (Алга ташив)
Энэ шийдвэрийг Пүрэв гаригт гаргана. Тэгэхээр энэ хугацаанд сургуулийн хүүхдүүдийн талбайг байхгүй хойгуур хэн гэдэг хүн байшин барилга барих вий,  биеийн тамирын талбайг маань аваад барилга барьчих вий гэсэн сэтгэл зовинолоо одоо хая!
Одоо бол  хэрхэн газраа зүлэгжүүлэх вэ?  Ногоожуулж,  биеийн тамирын спортын талбай бий болгох вэ? Гэдэгт л санаа тавьцгаая.  Ер нь бид аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн оролцоотойгоор гурван үндсэн нөхцөлийг зайлшгүй тавьж байгаа.
  • Нэгдүгээрт : Иргэд маань заавал оролцдог байх ёстой!
  • Хоёрдугаарт: Ийнхүү иргэд оролцож гаргасан шийдвэрээ иргэд өөрсдөө  хянадаг байх ёстой.
  • Гуравдугаарт: Энэ шийдвэр заавал биелэгддэг байх ёстой гэсэн энэ гурван зарчим дээр бид заавал нэгдэх ёстой.
Хамгийн гол нь бид иргэдийн оролцоотой байна, оролцож байна гээд гээд хэдхэн хүн байх биш! Тодорхой дүрэм журам, стандартыг мөрдүүлэх учиртай.  Түүнийгээ иргэдийнхээ оролцоотойгоор харах ёстой. Энэ стандарт, дүрмээ барих учиртай. Тэрхүү дүрэм стандартыг та бид өнөөдөр энд хэлэлцэх гэж байгаа юм. Үүнийгээ бид үнэлэх бас дагах ёстой.  
Та бүхний санаа оноог авч бид буцаад та бүхэнтэйгээ хамтраад иргэдрүүгээ чиглэсэн бодлого болгож гаргана. Та бүхэн ямар бодолтой байна гэж? Энэ эхлэлийг бид тавьж байна. Өнөөдрөөс эхлэн Улаанбаатарт иргэдийн оролцоо эхэлж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье! Баярлалаа.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл