Программ хангамж, хөгжүүлэлтийн чиг хандлага сэдвээр Интерактив ХХК-ын захирал Б.Ууганбаяр: Хэрэглээгээ мэдээллийн технологитой оновчтой ашигласнаар сайхан амьдрах боломжтой
Салбартаа төдийлөн гарч ирж чадахгүй байгаа салбар бол программ хангамж юм. Тэгэхдээ манай инженер, компаниуд өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүрсэн гэж харж байна. Энэ удаагийн танилцуулгаар төрийн байгууллага программ хангамжийн компаниудтай хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг талаар саналаа хуваалцъя гэж бодлоо.